Их Үйлс Үлэмж ХХК

Их Үйлс Үлэмж ХХК нь иргэд, хүүхэд залууст гоо зүй, бие бялдрын өв төвш хөгжил, зохих ёсны хүмүүжлийг олгох үйлсэд хүчин зүтгэж буй эрч хүчтэй хамт олон билээ. Тус компани нь 1965 онд анх АНУ-ын Калифорния мужид нээгдсэн Голдс Жим Фитнессийн салбарыг Монгол улсдаа нээж, амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал Голдс Жим Фитнессийн 715 дахь салбар нь Монгол улсад нээгдээд байгаа юм. Гоо зүйн хөгжил, бие бялдрын өв тэгш хүмүүжлийг олгох энэхүү гайхалтай цогц фитнесс нь үйл ажиллагааны цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Бялдаржуулах урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгддөг Голдс Жим нь хүн бүрт эрүүл, зөв амьдралын хэвшлийг олгохын төлөө туршлагатай баг хамт олны хичээл зүтгэлийг дайчлан ажилладаг онцлогтой.