DIGITAL NOMADS LLC

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийн интернет хэрэглээ асар хурдтай өсөж, цахим ертөнцийн ухаалаг технологиуд нь эрчимтэйгээр хөгжин хүний хэрэгцээ, хэрэглээг улам бүр хялбаршуулж байна. Иймд өндөр хөгжилтэй орнуудад ашиглагдаж байгаа инновацид түшиглэсэн мэдээллийн технологийн систем болон програм хангамж, тоног төхөөрөмжийг өөрийн оронд нэвтрүүлэх, хөгжүүлэх хэрэглээ болгох зорилгоор ИХ ҮЙЛСИЙН ЭРЭЛД ГРУПП ХХК –ийн дэргэд ДИЖИТАЛ НОМАДС ХХК-ийг дээрх чиглэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулах зорилгоор салбар компани болгон 2017 онд байгуулан ажиллаж байна. Тус нь компани мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хүрээнд програм хангамж, компьютерийн тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, угсралт, суурилуулалтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн:

Гэрийн автоматжуулалт, ухаалаг удирдлагын төхөөрөмж DN-01

Тус бүтээгдэхүүн нь таны гэр бүлийн аюулгүй, тав тухтай орчинд амьдрахад зориулсан гэрийн автомат хяналт удирдлагын цогц шийдэлтэй. Энэ нь танай гэрт өдөр тутам хэрэглэгддэг цахилгаан үүсгүүрт хэрэгслүүдийг нэг удирдлага хяналтанд төвлөрүүлж, бие биетэйгээ уялдаа холбоотой, үр дүнтэй, хэмнэлттэй ажиллуулах зориулалтын цахим орчинд зайнаас удирдах ухаалаг төхөөрөмж юм.

Гэрийн автоматжуулалтын бүрдэл удирдах, хянах боломжтой дэд системүүд хэсэгт:

  • ДОМОФОН, НЭВТРЭХ ХЯНАЛТЫН СИСТЕМ
  • ГЭРЛИЙН АВТОМАТ УДИРДЛАГА
  • МОТОРТ ХӨШИГНИЙ УДИРДЛАГА
  • ЦАХИЛГААН ҮҮСГҮҮРИЙН УДИРДЛАГА
  • ХАЛААЛТ, ХӨРГӨЛТИЙН СИСТЕМИЙН УДИРДЛАГА
  • АГААРЫН ЧАНАР, БОХИРДОЛ МЭДРЭГЧ
  • ГАЛЫН БОЛОН ХУЛГАЙН ДОХИОЛЛЫН СИСТЕМ
  • ХЯНАЛТЫН КАМЕРЫН СИСТЕМ

Ухаалаг гэрийн систем нь тусгай зориулалтын өндөр үнэтэй, тоног төхөөрөмж ашиглах, угсралт суурилуулалт нь нарийн төвөгтэй, тохируулга болон ашиглалтад мэргэжлийн хүмүүсийн оролцоо зайлшгүй шаарддаг гэсэн түгээмэл ойлголт байдаг нь буруу юм. Бид танд ганцхан удирдлагын процессорын тусламжтайгаар өөрийн ухаалаг утаснаасаа гэрийнхээ ихэнх цахилгаан төхөөрөмжүүдийг удирдах илүү хялбар боломжийг олгож байна. 

Гэрийн автоматжуулалтын системийн давуу тал:

  • ЦАГ ХУГАЦАА ХЭМНЭХ
  • ТАВ ТУХТАЙ БАЙДАЛ. 
  • ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ
  • ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР
  • АЮУЛГҮЙ БАЙДАЛ
  • УЯЛДАА ХОЛБОО

Хаяг: 13311 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо_

Хүннүгийн  гудамж, Их Монгол оффис

Утас: (+976) 77410005, 99117726, 91913731, 99067765

Факс: (+976) 77410005

Цахим хуудас: www.iuegroup.mn