Их Үйлсийн Эрэлд ХХК

Их Үйлсийн Эрэлд компани нь 2006 оноос хойш Монгол улсын барилгын салбарт барилга угсралт, барилгын материалын худалдааны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, улс орны өнгө төрхийг илтгэсэн олон томоохон бүтээн байгуулалтууд дээр ажилласан туршлагатай, барилгын салбарын тэргүүлэгч компаниудын нэг юм. Тухайлбал нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Баянмонгол орон сууцны хороолол, Их Монгол орон сууцны хороолол, Их Монгол Цогцолбор зэрэг томоохон төслүүдийг хийж гүйцэтгээд байна. 1800 айлын орон сууцны Баянмонгол хороолол нь нийслэл хотын урд хэсэгт орон сууцны хорооллуудын анхдагч болж, их хотын тэнцвэртэй тархалт, өргөжин тэлэлтэнд ихээхэн хувь нэмэр оруулсан төсөл билээ. Их Үйлсийн Эрэлд ХХК нь барилга угсралтын томоохон төслүүд дээр ажиллах бүрэн хүчин чадалтай, чадварлаг боловсон хүчинтэй, хуримтлуулсан туршлагатай хамт олон юм.

Холбогдох хаяг: www.ikhuilsiinereld.mn