Их Үйлсийн Эрэлд групп ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтлаа.

    Их Үйлсийн Эрэлд групп улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь нэмрийг оруулахаар хичээнгүйлэн зүтгэсэн он жилүүдээ дүгнэж, ажлаа тайлагнав. Энэ 10 жилийн хугацаанд тус групп нь үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн тэлж, олон томоохон бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулж ажиллажээ. Тухайлбал оршин суугчдын тав тухтай тохилог амьдрах орчин нөхцлийг хангах зорилгоор Баянмонгол, Их Монгол хорооллыг сүндэрлүүлэн босгосон бөгөөд хамгийн сүүлийн үеийн томоохон бүтээн байгуулалт гэвэл Их Монгол цогцолбор юм. Түүхт 10 жилийн босгон дээр Их Үйлсийн Эрэлд группийн ажилтнуудаас төр засаг, холбогдох яам, салбарын шагнал, өргөмжлөл, цол тэмдэг, хүндэтгэх жуух бичгээр шагнагдсаныг дурьдах хэрэгтэй. Тухайлбал ерөнхий инженер Ш.Баярсайхан, Э.Ганбаатар, Г.Баттөмөр, Г.Солонго, Д.Энхжаргал, Т.Дэлэгдулам, Ц.Мөнхжаргал нар компанийхаа 10 жилийн баяртай зэрэгцэн салбарынхаа шагнал хүндэтгэлийг гардсан билээ.   

 

Шинэ мэдээ

Их Үйлсийн Эрэлдийн эрхэм бүсгүйчүүддээ хүндэтгэл илэрхийлэв.

Нийтэлсэн огноо:2018-03-12

Монгол улсын барилгын салбарт анх үйл ажиллагааны гараагаа эхлүүлж, улмаар групп компани болж тэлээд бу...

Монгол судлаач эрдэмтний үдэш Их Монгол номын өргөөнд зохион байгуулагдав.

Нийтэлсэн огноо:2018-02-28

Монгол судлаач Юрий Николаевич Кручкины 60 насны ойн баярын цэнгүүн Их Монгол Цогцолборын Номын өргөө т...

Их Үйлсийн Эрэлдийн багачуудын өдөрлөг зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн огноо:2017-12-27

Их Монгол Цогцолборт "Сантагийн бэлэг" өдөрлөг зохион байгуулагдав. Өдөрлөгт Их Үйлсийн Эрэлд...

Олон улсын стандартад нийцсэн мах боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтанд орно.

Нийтэлсэн огноо:2017-10-24

 “Ихэр шарангад” ХХК нь 2016 онд Улаанбаатар хотод үүсгэн байгуулагдсанаар, гадаад худ...

Дижитал Номадс ХХК дэлхийн жишгийг хэрэглэгчиддээ хүргэнэ.

Нийтэлсэн огноо:2017-10-23

Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийн интернет хэрэглээ асар хурдтай өсөж, цахим ертөнцийн ухаалаг технологи...