"Манай Гэр"-ийн багачуудын баярыг хуваалцав.

Их Үйлсийн Эрэлд Групп нь улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууд, тэдний сурч боловсрох орчин нөхцөл, хүсэл  эрмэлзэлд анхаарч ажиллахыг эрмэлздэг. Тус групп нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Манай Гэр" хүүхэд хөгжүүлэх төвтэй тогтмол хамтран ажилладаг бөгөөд жил бүрийн тэмдэглэлт баяруудаар бяцхан  хүүхдүүдээ баярлуулдаг уламжлалтай. "Манай Гэр" хүүхэд хөгжүүлэх төвд эцэг эх, асран хамгаалагчдын хайр халамж  дутсан, бүтэн болон хагас өнчин нийт 25 хүүхэд сурч хүмүүждэг. Эх үрсийн баярын энэ өдөр Их Үйлсийн Эрэлд группын  хамт олны зүгээс өхөөрдөм хөөрхөн багачууддаа хүүхдийн баярын бэлгийг нь гардуулж, хичээл сурлагынх нь талаар  ярилцаж, нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөсөн юм. 

 

Шинэ мэдээ

Их Монгол Цогцолборт хурлын танхим түрээслүүлнэ.

Нийтэлсэн огноо:2018-09-19

Их Монгол Комплекс нэрээр олонд танигдсан манай цогцолборын оффис хэсэгт орчин үеийн загвар дизайны ший...

"Манай гэр"-ийн багачуудад бэлэг гардуулав.

Нийтэлсэн огноо:2018-06-04

Их Үйлсийн Эрэлд Групп нь улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууд, тэдний сурч боловсрох орчин нөхцө...

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэв

Нийтэлсэн огноо:2018-06-04

Хүүхдийн цангинасан инээд бүхий газарт баяр жаргал бялхаж байдаг. Тэгвэл Их Үйлсийн Эрэлд группын хамт ...

Их Үйлсийн Эрэлдийн эрхэм бүсгүйчүүддээ хүндэтгэл илэрхийлэв.

Нийтэлсэн огноо:2018-03-12

Монгол улсын барилгын салбарт анх үйл ажиллагааны гараагаа эхлүүлж, улмаар групп компани болж тэлээд бу...

Монгол судлаач эрдэмтний үдэш Их Монгол номын өргөөнд зохион байгуулагдав.

Нийтэлсэн огноо:2018-02-28

Монгол судлаач Юрий Николаевич Кручкины 60 насны ойн баярын цэнгүүн Их Монгол Цогцолборын Номын өргөө т...