"Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье

 17 дугаар жарны "Алтан Унжлагат" хэмээх гал тахиа жилийн мэндийг Их Үйлсийн Эрэлд    группийн зүгээс эрхэм харилцагч, үйлчлүүлэгч, бизнесийн түншүүддээ өргөн дэвшүүлж байна.  Улиран одсон  бичин жилд харилцан бие биенээ хүндэтгэж, бизнесийн ёс зүйг дээдэлж,  харилцаа хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэн тэлсэн сайхан жил байлаа. "Муу нүүрт"  хэмээх гал бичин жилд Их Үйлсийн Эрэлд групп нь Их Монгол цогцолборыг бүрэн ашиглалтанд  оруулж, нийслэл Улаанбаатар хотын өнгө төрхөнд чимэг нэмсэн бүтээн байгуулалтыг цогцлоож  чадсан. Уг цогцолбор нь үйлчилгээний төв, оффис хурлын танхим, түрээс болон худалдан  борлуулах орон сууц зэргээс бүрэлддэг. Үйлчилгээний төв дотор goodprice сүлжээ дэлгүүрийн  салбар, Калифорния 2 ресторан, Голдс Жим фитнесс төв, Кафе Бене кофешоп, Цэнхэр  гүзээлзгэнэ хүүхдийн ном, тоглоомын дэлгүүр, Браво мюзик клуб байрладаг. Тэгвэл оффист нь  олон улсын болон төрийн байгууллагууд байрлаж, үйл ажиллагаа явуулж эхэлснээр тус  цогцолборын оффисыг олон улсын стандарт, чанарын шаардлагад бүрэн нийцэж байгаагийн илэрхийлэл болсон юм. Гарч буй "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилдээ Их Үйлсийн Эрэлд группийн зүгээс амжилттай хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээ улам хөгжүүлж, шинэ салбар, шинэлэг төсөлд хүчээ сорихоор урам зориг, итгэл дүүрэн байгааг уламжлахад таатай байна. Эрхэм та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.


 

Шинэ мэдээ

Их Монгол Цогцолборт хурлын танхим түрээслүүлнэ.

Нийтэлсэн огноо:2018-09-19

Их Монгол Комплекс нэрээр олонд танигдсан манай цогцолборын оффис хэсэгт орчин үеийн загвар дизайны ший...

"Манай гэр"-ийн багачуудад бэлэг гардуулав.

Нийтэлсэн огноо:2018-06-04

Их Үйлсийн Эрэлд Групп нь улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууд, тэдний сурч боловсрох орчин нөхцө...

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэв

Нийтэлсэн огноо:2018-06-04

Хүүхдийн цангинасан инээд бүхий газарт баяр жаргал бялхаж байдаг. Тэгвэл Их Үйлсийн Эрэлд группын хамт ...

Их Үйлсийн Эрэлдийн эрхэм бүсгүйчүүддээ хүндэтгэл илэрхийлэв.

Нийтэлсэн огноо:2018-03-12

Монгол улсын барилгын салбарт анх үйл ажиллагааны гараагаа эхлүүлж, улмаар групп компани болж тэлээд бу...

Монгол судлаач эрдэмтний үдэш Их Монгол номын өргөөнд зохион байгуулагдав.

Нийтэлсэн огноо:2018-02-28

Монгол судлаач Юрий Николаевич Кручкины 60 насны ойн баярын цэнгүүн Их Монгол Цогцолборын Номын өргөө т...